1-5-р ангийн сурагчдад зориулсан загвар бүтээх нийт 142+ хичээлтэй, сургалтыг зохион байгуулах багш, сурагчдын гарын авлагатай, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн бүхий “цогц шийдэл“.
Агуулга: Арифметикийн 4 үйлдэл, тооны бүтэц, өнгө, хэлбэр дүрс, тэгш хэм, барилга, зам гүүр, цахилгаан, механик, кодчиллын суурь ойлголтыг эзэмшиж, танин мэдэхүйгээ хөгжүүлж, сонирхон дурлах 6 төрлийн хэрэглэгдэхүүн.
Нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх боломжтой, 6 төрлийн хэрэглэгдэхүүн тус бүр 10ш, нийт 14,500+ ширхэг эд ангиас бүрддэг.
Өнгө, хэлбэр дүрсийг таних чадварыг сайжруулж, сэтгэлгээ гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлнэ. Хүүхдүүд дасгал болгонд ур чадвараа хуримтлуулж, бүтээлч сэтгэлгээг бий болгоно.
Бага насны хүүхдэд тоо нүдлэх, мөн чанарыг нь ойлгох, дуртай болоход нь туслах бүтээгдэхүүн. Арифметикийн 4 үйлдэл (нэмэх, хасах, үржих, хуваах)-ийг хялбар аргаар эзэмшихэд тусална. Хүрдээ зугаатай аргаар ойлгож, сурна.
Робот болон кодчиллын карт ашиглан алгоримт, кодчилол, роботын анхан шатны мэдлэгт суралцана. Таблет, ухаалаг гар утас гэх мэт нэмэлт зүйлс шаардлагагүй.
Орчин үеийн архитектурын инженерчлэл. Өндөр цамхаг, орчин үеийн зочид буудал, алдартай барилгуудын загваруудыг угсарч, тэдгээрийн архитектурыг судална. Газар хөдлөлтийн симуляци хийнэ.
Мотор, биядэн, утас, батарей ашиглан Энгийн цахилгаан хэлхээ угсарч, цахилгааны суурь ойлголттой болно. Сонирхлыг нь татахуйц загварууд угсарч, туршилт хийнэ.
Хялбар механизм /налуу хавтгай, араа, хөшүүрэг, эргэвч, шураг, шаантаг/-ын төрөл, тэдгээрийн ажиллах зарчмыг тоглонгоо сурах, хэрэглээг таньж мэднэ. Зарим төхөөрөмжийг туршилт хийхэд ашиглана.
© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency