Бидний түүх
Монгол улс нийтийн бичиг үсэг тайлагдалт бараг 100 хувь бөгөөд сургуульд хамрагдалт зэрэг боловсролын тоон үзүүлэлтээр хөгжиж буй орнууд дундаасаа дээгүүр эрэмбэлэгддэг. Гэсэн хэдий ч боловсролын агуулга, чанарын хувьд ихээхэн хоцрогдсон гэж үзэж болно. Цөөн тооны өндөр төлбөртэй олон улсын сургуулийг эс тооцвол төрийн болон хувийн өмчийн дийлэнхи сургууль агуулга, арга зүй, материаллаг хэрэглэгдэхүүний хувьд 21-р зууны чанартай боловсрол олгох чадавхигүй байгаа нь нийгмийн гарлаас үүдэлтэй боловсролын Тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна.
Багш-физикч, эдийн засагч, мэдээллийн технологийн инженер дөрвөн залуугийн хүүхдүүдийнхээ амьдрах эх орныг орныг илүү бүтээлч, өрсөлдөх чадвартай болгоход хувь нэмрээ оруулах, үүний тулд боловсролын шинэчлэлд гар бие оролцон STEAM сургалтын Монгол агуулга хөгжүүлэх хүслээс тус компани төрөн гарсан юм.
Улмаар энэхүү санаачилгыг “Сократус Стартап Студио” гарааны бизнесийн сан дэмжиж хөрөнгө оруулснаар орон даяар далайцтай үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан.

Эхлэл
STEAM = ШИМТ+ Монгол агуулга хөгжүүлэх санаа төрж Компани байгуулагдав
БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан STEAM EXPO 2020-д оролцов

Өрнөл
ШИМТ+ нэршлийг Оюуны өмчөөр баталгаажуулав
Цэцэрлэг болон бага, дунд ангид зориулсан ШИМТ+ сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж нэвтрүүлэв
Тайванын Gigo Genius Toys компанийн албан ёсны дистрибьютер болов
Сократус Стартап Студиогоос хөрөнгө оруулалт татав.
Системийн инженерчлэлийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэв

Өсөлт
Makeblock компанийн албан ёсны дистрибьютер болов
ШИМТ Edutainment Hub төслийг олон нийтэд танилцуулав
Зорилго, Үнэт зүйлс
Бидний туйлын зорилго
Маргаашийн иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэн оролцогч талуудад үнэ цэнийг бүтээнэ.
Бидний үнэт зүйлс
· Шинэчлэл хийж ИННОВАЦИ бүтээнэ
· Итгэлцэлд суурилсан ХАРИЛЦАН ХҮНДЛЭЛ
· Мэдлэгийг уялдуулж ЦЭГЦТЭЙ СЭТГЭЛГЭЭ төгөлдөржүүлнэ
· Тэмүүлэлтэй байж ХАМТЫН ЗОРИЛГОО хэрэгжүүлнэ
Хэтийн зорилго
21-р зууны зорилтот чадамжийг олгох ШИМТ+ сургалтын шийдлийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх замаар боловсролын салбарын тэргүүлэгч компани байна.
21-р зууны чадамж

21-р зууны Монгол хүүхдүүдийн бүрдүүлэх ёстой чадамжийг бид дараах байдлаар буюу мэдлэг, чадвар, хандлага, үнэт чанарын цогцоор тодорхойлж түүнд чиглэсэн боловсролын шийдэл хөгжүүлэхийг зорьдог.
Энэхүү чадамж нь ЮНЕСКО-с зарласан шинэ мянганы боловсролын 4 тулгуур болох Мэдэхэд суралцахуй, Бүтээхэд суралцахуй, Хамтдаа амьдрахад суралцахуй, Оршихуйд суралцухайтай агуулгын хувьд давхацдаг.
Цогц шийдэл
Бидний хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь орчин үеийн боловсролын цогц шийдэл хөгжүүлж сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагуудад нийлүүлэх юм.

ШИМТ шийдэл хэрэгжүүлснээр сургалтын байгууллагад бий болох давуу тал:
- 21-р зууны шаардлагад нийцсэн сургалтын шинэлэг агуулга, арга зүйг нэвтрүүлнэ
- Багшийн чадавхи бүрдэж гарын авлага, зөвлөмжөөр хангагдана
- Хэрэглэгдэхүүний материаллаг нөөц бэхжинэ
- Хүртээмж сайжирна
- Хичээл хоорондын интеграци сайжирч сурагчдын идэвхи, сургалтын амжилт өснө
- Үндэсний боловсролын брэнд бүтээх үйл ажиллагааны оролцогч болж бусдаас ялгарна
Бид өөрийн ШИМТ+ бүтээлч боловсролын төвд хөтөлбөр, хэрэглэгдэхүүн хөгжүүлэлт, практик сургалтаа явуулахын зэрэгцээ одоогоор цөөнгүй сургууль, цэцэрлэгт шийдлээ нийлүүлээд байна.
Хамтын ажиллагаа
Бид судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан тэргүүн туршлагаас суралцах, шилдэг сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг нийлүүлэхийн тулд олон улсын STEАM сургалтын байгууллага, компаниудтай өргөнөөр хамтран ажиллахыг зорьдог.
Одоогоор бид олон улсад нэр хүндтэй дараах хоёр нийлүүлэгчийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн эрхийг авсан. Цаашид илүү олон технологи нийлүүлэгчид, мэргэжлийн ассициацуудтай хамтран ажиллаххаар төлөвлөж байна.
Gigo.

Тайванийн Gigo компани нь дэлхийд тэргүүлэгч STEM боловсролын хэрэглэгдэхүүн, тоглоом үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Европ, Америк, Азийн олон оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Шинэлэг шийдэл, өнгө дизайн, хүүхдэд ээлтэй материалаараа ялгардаг. Тус компанийн олон бүтээгдэхүүн нь Тайванийн болон дэлхийн STEM EXPO, Боловсролын тоглоом зэрэг үзэсгэлэн, уралдаануудаас шагнал хүртэж байсан, хэд хэдэн шийдлийн патент эзэмшдэг.
Makeblock.