Гэртэй өөрийн гараар сонирхолтой туршилт хийж үзэн үйлдэн суралцах 5 төрлийн хэрэглэгдэхүүнийг танилцуулж байна.
Монгол хэл дээр ойлгомжтой, сонирхолтой бичигдсэн заавартай, гэр бүлээрээ цагийг хамтдаа, үр бүтээлтэй, хөгжилтэй, суралцаж өнгөрөөхөд туслах, шинжлэх ухаан, технологид дуртай болох, өөрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулах бүтээгдэхүүн юм.
Энэхүү бүтээгдэхүүн нь бага насны хүүхдийн анхаарлыг татахуйц өнгө үзэмжтэй ба хүүхдэд өнгө ялгаж сурахад тусална. Эвлүүлдэг хэсгүүд нь том мөн нүдлэж тоолох зориулалт бүхий нүхэн загвартай тул тоолж сурахад туслах боломжтой бүтээгдэхүүн юм.
Өнгөт номтой
Бага насны хүүхдэд тоо нүдлэх, мөн чанарыг нь ойлгох, дуртай болоход нь туслах бүтээгдэхүүн. Арифметикийн 4 үйлдэл (нэмэх, хасах, үржих, хуваах)-ийг хялбар аргаар эзэмшихэд тусална. Хүрдээ зугаатай аргаар ойлгож, сурна.
Шинэ зүйлийг ойлгох, цаашлаад түүнийг бүтээх нь хүүхдүүдийн төрөлхийн чанаруудын нэг. Тэд бүх л зүйлийг өөрийн гараар хийж үзэхийг хүсэж байхын зэрэгцээ, үргэлж л шинэ зүйлийг сурч мэдэх чин хүсэл дүүрэн байдаг.
Робот загвараар дамжуулан арааны механизм, хөдөлгүүрийн бүтэц, түүний ажиллах зармыг танин мэдэж, механик инженерийн мэдлэг, сэтгэх, загвар зохион бүтээх зэрэг чадварыг хөгжүүлнэ. Хөдөлгүүр хэрхэн ажилладаг, тэдгээрийн уялдаа холбоо ямар ямар хөдөлгөөнийг бий болгож болдог талаар бүтээнгээ суралцана.
Сониуч, бүтээл хийж турших дуртай хүүхдүүдийг Физикт дуртай болгоход туслах бүтээгдэхүүн. Хичээлийг илүү сонирхолтой болгоход БАГШ ашиглах боломжтой.
Бодит хэрэглээ, хөгжилтэй туршилтаар дамжуулж механикийн үндсийг ойлгоно.
108 хуудастай өнгөт номтой
© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency