Бидний хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь орчин үеийн боловсролын цогц шийдэл хөгжүүлж сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагуудад нийлүүлэх юм.

ШИМТ шийдэл хэрэгжүүлснээр сургалтын байгууллагад бий болох давуу тал:

  • 21-р зууны шаардлагад нийцсэн сургалтын шинэлэг агуулга, арга зүйг нэвтрүүлнэ
  • Багшийн чадавхи бүрдэж гарын авлага, зөвлөмжөөр хангагдана
  • Хэрэглэгдэхүүний материаллаг нөөц бэхжинэ
  • Хүртээмж сайжирна
  • Хичээл хоорондын интеграци сайжирч сурагчдын идэвхи, сургалтын амжилт өснө
  • Үндэсний боловсролын брэнд бүтээх үйл ажиллагааны оролцогч болж бусдаас ялгарна

Бид өөрийн ШИМТ+ бүтээлч боловсролын төвд практик сургалтаа явуулж хөтөлбөр, хэрэглэгдэхүүн хөгжүүлэлт хийж байсан бол одоо амжилттай хэрэгжүүлж буй сургалтын ТҮШИЦ байгууллагатай хамтран хөгжүүлэх ажил тасралтгүй үргэлжилж, хамтран ажилладаг бусад бүх байгууллагуудад хөтөлбөрийн сайжруулат сургалтаар дамжуулан хүргэж байна. Одоогоор ШИМТ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль, цэцэрлэгийн тоо 200 хүрээд байна.

May be an image of map and text

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency