Бидний туйлын зорилго

Маргаашийн иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэн оролцогч талуудад үнэ цэнийг бүтээнэ.

Бидний үнэт зүйлс

  • Шинэчлэл хийж ИННОВАЦИ бүтээнэ
  • Итгэлцэлд суурилсан ХАРИЛЦАН ХҮНДЛЭЛ
  • Мэдлэгийг уялдуулж ЦЭГЦТЭЙ СЭТГЭЛГЭЭ төгөлдөржүүлнэ
  • Тэмүүлэлтэй байж ХАМТЫН ЗОРИЛГОО хэрэгжүүлнэ

Хэтийн зорилго

21-р зууны зорилтот чадамжийг олгох ШИМТ+ сургалтын шийдлийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх замаар боловсролын салбарын тэргүүлэгч компани байна.

21-р зууны чадамж

21-р зууны Монгол хүүхдүүдийн бүрдүүлэх ёстой чадамжийг бид дараах байдлаар буюу мэдлэг, чадвар, хандлага, үнэт чанарын цогцоор тодорхойлж түүнд чиглэсэн боловсролын шийдэл хөгжүүлэхийг зорьдог.

Энэхүү чадамж нь ЮНЕСКО-с зарласан шинэ мянганы боловсролын 4 тулгуур болох Мэдэхэд суралцахуй, Бүтээхэд суралцахуй, Хамтдаа амьдрахад суралцахуй, Оршихуйд суралцухайтай агуулгын хувьд давхацдаг.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency