Шимт боловсрол

Боловсрол 4.0 ба Ирээдүй

Аж үйлдвэрийн IV хувьсгалтай холбоотойгоор ирээдүйд бидний хүүхдүүдийн 65% нь одоо байхгүй ч шинээр бий болох ажлын байранд ажиллана. Мөн 2030 он гэхэд хөгжингүй орнуудын дунджаар ажлын байрны 30% роботоор солигдоно.[1] Тэгвэл ийм цаг үед хүүхдүүд маань өрсөлдөх чадвартай, үнэ цэнтэй хүмүүн байхын тулд яах ёстой вэ? Боловсрол болон ирээдүй судлалын олон байгууллага төрөл бүрийн судалгаа, таамаглал дэвшүүлж буйгаас тоймолж үзвэл дараах шинж чанар, чадварууд нэн чухал гэдэгтэй санал нэгдэж байна.

ХЭН БАЙХ

· Мэдлэг, инновацийг бүтээгч
Бодит асуудал шийдвэрлэх мэдлэг, шинэлэг шийдлийг эрэлхийлэгч, бүтээгч
· Технологийг эзэмшигч
Технологийн шинэ эринд өрсөлдөх чадвартай дижитал бичиг үсэгтэн  
· Эерэг нөлөөтэй, идэвхитэй хүмүүн
Мэдлэг, EQ-р манлайлагч, хүн хоорондын харилцааны чадвартан
· Зан суртахуунтай, глобал иргэн
Нийгмийн мэдрэмжтэй, эерэг зан суртахуунтай, асуудлыг өргөн хүрээнд авч үздэг дэлхийн иргэн
· Өөрийгөө олсон, үргэлж суралцагч
Мэдлэгээ хэрэглээ болгон ашиглаж чаддаг, хувьсан буй орчинд байнга боловсрох арга барилтай  
· Итгэл төгс бие хүн
Үнэт чанар, өөрийн давуу талаа олсон, аливаад зөв-буруу, учир шалтгааны үүднээс ханддаг

ЯМАР ЧАДВАРТАЙ БАЙХ

· Тунгаан бодох Critical thinking

·   Бүтээлч Creativity

·   Харилцаа Communication

·   Хамтын ажиллагаа Collaboration

·   Комплекс асуудал шийдвэрлэх Complex problem solving

Эдгээр шинж чанар, чадваруудыг суралцагчдад бүрдүүлэхийн тулд боловсролын агуулга, хэлбэр, арга зүйн эрс шинэчлэгдэж буй орчин үеийн чиг хандлагыг Боловсрол 4.0 хэмээн нэрлэдэг. Боловсролын сэтгэл судлалын үүднээс авч үзвэл уламжлалт сургалтын технологид дараах өөрчлөлтүүд гарчээ:[2]



[1] World Economic Forum, 2018, Future job report
[2] Н. Нэргүй, БСШУЯ, 2011, Улаанбаатар


ШИМТ+ (STEAM) гэж юу вэ?

STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол. Энэ нь асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага.

Улс орнуудын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл бол иноваци юм. Иновацыг үр ашигтай хөгжүүлж, нэвтрүүлэх гол хөдөлгөгч хүч болсон авьяастай, чадвартай, нарийн мэргэшсэн боловсон хүчний хомсдолд дэлхий нийтээрээ орох магадлалтай байна. Мөн дижиталчлал, робот технологи хөгжих тутам нэгэн хэвийн давтагдсан үйлд суурилсан олон ажил мэргэжил хүний оролцоогүй болох хандлагатай болсноор STEАM–д суурилсан суурь боловсрол ба мэргэжилтнүүдийн үе иржээ.

ШИМТ+ бол когнитив сэтгэл судлалаас метакогнитив онол, гадны удирдлагатай суралцахуйгаас өөрийн удирдлагатай суралцахуйд, баталж нотлох эрэл хайлтаас нээлттэй эрэл хайлтад, сэдэвт суурилсан судлагдахуунаас мета судлагдахуунд, салангид чадвараас цогц чадамжид, улмаар мета цогц чадамжид шилжиж буй боловсролын шинэчлэлийн тусгал юм.

Сүүлийн үеийн судалгаагаар STEAM сургалтад хамрагдсан хүүхдүүдийн шинжлэх ухааны хичээлийн амжилт эрс өсч байсан бөгөөд багшийн ажлын үр дүн ч сайжирч байна гэсэн байна.[1]


Монгол улсад 2017 оны 9-р сараас бага боловсролд STEM сургалтын зарим агуулгыг туршилтын байдлаар хэрэгжүүлж эхэлсэн. Уг сургалтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх мониторинг судалгааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид болон үндэсний сургагч багш нар 15 аймгийн 60 сургууль, нийслэлийн 27 сургууль нийт 87 сургууль дээр явуулсан. Судалгааны үр дүнд STEM сургалтад хамрагдснаар сурагчдын багаар ажиллах болон бүтээл чадвар, логик, техник сэтгэлгээ нэмэгдэх хандлагатай гэж дүгнэсэн байдаг. [2] Мөн багш нарын хувьд хамтран ажиллах байдал, сурагчдаа ойлгож таних чадвах эрс өссөн гэж хариулжээ.

Боловсролын шинэчлэлд гар бие оролцон STEAM сургалтын Монгол агуулга хөгжүүлэх зорилгоор “Шимт Боловсрол” ХХК байгуулагдсан.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency