Ирээдүйн Ажлын Байранд Хиймэл Оюунтай Өрсөлдөх Гол Түлхүүр Бол Бүтээлч Чадвар

– Ажлын байр автоматжих хэрээр бүтээлч чадвар илүү чухал болно.

– Бүтээлч чадвар нь хүний онцгой шинж бөгөөд үүнийг ямар ч робот, ямар ч алгоритм орлож чадахгүй.

– Боловсрол, дахин суралцахуй, ажлын байрны шинэ багаж хэрэгслүүдэд илүү анхаарснаар бүтээлч чадвараас хамаарах ирээдүйн ажлын байранд бэлдэнэ.

www.weforum.org

Хиймэл оюуны мэргэжилтэн Kai-Fu Lee 2018 онд хийсэн тооцоогоор хиймэл оюун ухаан ба автоматжуулалт нь ирэх 15 жилд хүний хөдөлмөрийн тал хувийг эзэлнэ гэжээ. Харин “ковид” цар тахал нь энэхүү 15 жилийн хугацааг нэлээд нааш нь татах магадлалтай байна. Ковид тархсанаас хойш “Автоматжуулалт хийхгүй байх нь илүү найдвартай, илүү өрсөлдөх чадвартай байх арга зам гэж ярьсан нэг ч хүнтэй таараагүй” гэж ‘Олон улсын өгөгдлийн корпорац’ (IDC)-ийн шинжээч Maureen Fleming Wired-д өгсөн ярилцлагандаа дурьджээ.

“Роботжилт, автоматжуулалтын энэ үед бүтээлч ажил л үлдэнэ. Учир нь бүтээлч чадвар нь хүний онцгой шинж бөгөөд үүнийг ямар ч алгоритм орлож чадахгүй” гэж Lee хэлжээ.

Цар тахал нь бүтээлч ур чадвар ач холбогдолтой болохыг хүмүүст улам илүү таниулж байна. Жишээлбэл: Ben & Jerry’sLowe’s зэрэг компаниуд бүтээгдэхүүний зураг 3D -ээр авч онлайн танилцуулга хийсэн байна. Энэ нь хотын түгжрэлийг багасгах, хүний цаг хугацааг хэмнэх давуу талыг бий болгож байна. Ийм байдал одоо бидний амьдралын хэвшил болж эхэлж байна. Дэлгүүр заавал нэг барилга байшин эзлэх ёстой гэсэн ойлголт үгүй боллоо.

Үнэндээ, роботын хөгжлийн хурдыг даван гарах цор ганц гарц нь мэргэжилдээ бүтээлч байх, өөрсдийгөө, өөрийн компаниа, үр хүүхдээ ирээдүйн ажлын байранд бэлэн байлгахын тулд бүтээлч чадварыг хөгжүүлэхэд илүү их зүйлийг хийх хэрэгтэй болоод байна.

Бидний амжилт бидний бүтээлч чадвараас хамаарах болоод байгаа энэ цаг үед бид юу хийх, хэрхэн бэлтгэх вэ? Дараах гурван чухал салбарт шинэ сэтгэлгээг эхлүүлэх хэрэгтэй:

1. Боловсрол

Дэлхийн ихэнх сургуулиудад математикийн хичээлийг долоо хоногийн өдөр бүр зааж нэгэн хэвийн аргаар тоо бодуулдаг бол дүрслэх урлагийн хичээлийг долоо хоногийн нэг л өдөр ордог. Харин хүүхдүүд маань ажлын байранд гарах үед тэднийг өдөр бүр бүтээлч байх шаардлага угтах энгийн тооцооллууд тийм чухал биш болно.

Бид одоо бүтээлч чадварыг хамгийн чухал чадвар болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Ажлын байранд бусдаас цойлохын тулд хүүхдүүд маань өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, анхаарал татахуйц видеог хурдан бүтээх эсвэл шинэ санаа гаргаж хүнд хэрэгтэй загвар бүтээл хийх чадвартай байх ёстой. Бид өгүүлбэр зүйн дүрэм заадаг шиг өнгөний зохилдолгоо онолыг, хүснэгт хэрхэн ашиглахыг, видео засварлах програм хэрхэн ашиглахыг заах хэрэгтэй. Дараагийн үеийн ажилчдын амжилт нь роботуудын хийж чадахгүйд суралцах юм.

 

2. Дахин суралцах

Цар тахлын улмаас олон тооны хүмүүс ажилгүй болж, олон хүн хуучин ажилдаа эргэж орохгүй болоод байна. Дэлхий дахин хуучин хэвэндээ орно гэж найдахын оронд, хүмүүсийг илүү тогтвортой, бүтээлч ажлын байранд нэн даруй сургаж эхэлье.

Ур чадвараа хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа олон хүмүүс байна. Тухайлбал, ковид гарснаас хойш Adobe Live-д байдаг бүтээлч нэгэнд дэмжлэг үзүүлж, урам зориг өгдөг төлбөргүй хичээлүүдийг үзэгч хүний тоо хоёроос илүү нугарсан байна. Энэ нь зөвхөн идэвхгүй интернетээр хэсэгч биш юм. Хичээл үзэх дундаж хугацаа нэг цагаас илүү байв. Тиймээс хүмүүст сонирхол байна, тэд өөрсдөө олон зүйлийг хийж чадаж байна. Гэхдээ тэд өөрийн бүтээлч чадвараараа илүүрхэж шинэлэг, онцгой санаа шигтгэсэн бүтээл хийснээр өрсөлдөх чадвар бий болгож, түүнээс ашиг хүртэх учиртай. Эдийн засгийг сэргээх сайн төлөвлөгөөнд ийм төрлийн сургалтыг багтаасан байх ёстой.

3. Ажлын байрны шинэ хэрэгсэл

Тариалангийн фермийг трактороор, оффисын ажилчдыг бичиг цаасаар гэх мэт байгууллагууд ажилчдаа үр бүтээлтэй ажиллахад нь шаардагдах хэрэгслээр хангаж ирсэн. Гэхдээ роботууд эдгээр ажлуудыг хийх хандлагатай болж байгаа тул ажилчид бүтээмжээс илүү бүтээлч байдлаараа ялгарах хэрэгтэй болно.

Хүмүүсийг амжилтанд хүргэхийн тулд тэднийг бүтээлч байлгах багаж хэрэгслийг өгөх хэрэгтэй. Өнөө үеийн (бас маргаашийн) ажилчдын шаардлагад нийцэх, ашиглахад хялбар бүтээлч хэрэгслээр ажилчдаа хангах нь байгууллагын үүрэг юм.

Робот, автоматжуулалт газар авч байгааг буруушаах нь амархан, энэ нь ажиллах хүчний хувьд зарим сөрөг үр дагаварыг үүсгэх нь зайлшгүй. Гэхдээ бүтээмж-төвтэй ажлаас бүтээлч-төвтэй ажил руу шилжих нь гарцаагүй болох эрүүл үзэгдэл байх болно.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency