ШИМТ Home learning

Гэртэй өөрийн гараар сонирхолтой туршилт хийж үзэн үйлдэн суралцах 5 төрлийн хэрэглэгдэхүүнийг танилцуулж байна.

Монгол хэл дээр ойлгомжтой, сонирхолтой бичигдсэн заавартай, гэр бүлээрээ цагийг хамтдаа, үр бүтээлтэй, хөгжилтэй, суралцаж өнгөрөөхөд туслах, шинжлэх ухаан, технологид дуртай болох, өөрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулах бүтээгдэхүүн юм.

Амьтдын хотхон

Энэхүү бүтээгдэхүүн нь бага насны хүүхдийн анхаарлыг татахуйц өнгө үзэмжтэй ба хүүхдэд өнгө ялгаж сурахад тусална. Эвлүүлдэг хэсгүүд нь том мөн нүдлэж тоолох зориулалт бүхий нүхэн загвартай тул тоолж сурахад туслах боломжтой бүтээгдэхүүн юм.

  1. Өнгө ялгаж сурна
  2. Амьтдыг таньж мэднэ
  3. Ижил болон ялгаатай дүрсийг ойлгож сурна
  4. Хөгжилтэй аргаар гүүрнүүдийн загвар инженерчлэлийг судална
  5. Монгол, Англи хэл дээрх үлгэр
  6. 7 төрлийн өхөөрдөм амьтан, 13 төрлийн зам, гүүр барих заавартай

Өнгөт номтой

 

Тоон тэнцвэр

Бага насны хүүхдэд тоо нүдлэх, мөн чанарыг нь ойлгох, дуртай болоход нь туслах бүтээгдэхүүн. Арифметикийн 4 үйлдэл (нэмэх, хасах, үржих, хуваах)-ийг хялбар аргаар эзэмшихэд тусална. Хүрдээ зугаатай аргаар ойлгож, сурна.

    1. Арифметикийн 4 үйлдлийг тоглонгоо хялбараар эзэмших
    2. Хүрдийг цээжлэхээс илүү ойлгох
    3. Тэнцвэр, тэнцүүгийн тухай ойлгох
    4. Тоолж, тоо бодож сурна
    5. Логик сэтгэлгээ хөгжүүлнэ
    6. Тоонд дурлана
    7. Өнгөт дүрслэлтэй карт ашиглаж өгүүлбэртэй бодлого зохиож сурна 
    8. Дасгал ажлын хуудастай ажиллаж тооны бүтцийг ойлгоно
  • 16 хуудастай өнгөт номтой

Залуу зохион бүтээгч

Шинэ зүйлийг ойлгох, цаашлаад түүнийг бүтээх нь хүүхдүүдийн төрөлхийн чанаруудын нэг. Тэд бүх л зүйлийг өөрийн гараар хийж үзэхийг хүсэж байхын зэрэгцээ, үргэлж л шинэ зүйлийг сурч мэдэх чин хүсэл дүүрэн байдаг. 

  1. Технологийн ид шид 
  2. Газар дээрх технологиуд 
  3. Агаарын технологиуд 
  4. Усан дахь технологиуд 
  5. Гэрийн технологиуд
  6. Технологийн олон талын мэдлэг эзэмшүүлнэ
  7. Логик сэтгэлгээг хөгжүүлнэ
  8. Хөдөлгүүрийн үндсийг судална
  • 51 хуудастай өнгөт номтой

Роботын үйлдвэр

Робот загвараар дамжуулан арааны механизм, хөдөлгүүрийн бүтэц, түүний ажиллах зармыг танин мэдэж, механик инженерийн мэдлэг, сэтгэх, загвар зохион бүтээх зэрэг чадварыг хөгжүүлнэ. Хөдөлгүүр хэрхэн ажилладаг, тэдгээрийн уялдаа холбоо ямар ямар хөдөлгөөнийг бий болгож болдог талаар бүтээнгээ суралцана.

  1. Араа шүд хэрхэн ажилладаг зарчмыг сурна
  2. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ
  3. Хөдөлгүүрийг хэрхэн ажиллуулах
  4. 8 төрлийн хөдөлгөөнт робот
  5. Орон зайн мэдрэмж хөгжүүлнэ
  6. Учир шалтгааныг ойлгож сурна
  7. Механикийн ур чадвар
  8. Танин мэдэхүйн ойлголт
  9. Хөгжилтэй өгүүлэмж
  10. Батарейтэй хэрхэн харилцах заавар
  • 36 хуудастай өнгөт номтой

Зугаатай физик

Сониуч, бүтээл хийж турших дуртай хүүхдүүдийг Физикт дуртай болгоход туслах бүтээгдэхүүн. Хичээлийг илүү сонирхолтой болгоход БАГШ ашиглах боломжтой. 

Бодит хэрэглээ, хөгжилтэй туршилтаар дамжуулж механикийн үндсийг ойлгоно. 

  1. Танин мэдэхүйн мэдлэг 
  2. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ
  3. Механикийн үндэсийг судална
  4. Физикийн бодит хэрэглээ
  5. Хөгжилтэй туршилтууд

108 хуудастай өнгөт номтой

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency