Маргаашийн иргэдийг бэлдэх ШИМТ+ боловсролын цогц шийдлийг хамтран хөгжүүлж, хэрэглэгчдэд боловсрол, танин мэдэхүйн үйлчилгээг иж бүрнээр нь сонирхолтой хэлбэрээр хүргэдэг платформ болж оролцогч талуудад үнэ цэнийг бүтээх зорилгоор ШИМТ Edutainment Hub буюу Боловсролын инновацийн төвийг байгуулах төслийг санаачилж олон нийтийн санхүүжилт босгож байна.

ШИМТ Edutainment Hub – Маргааштай уулзах ТӨГС газар!
The IDEAL place to meet tomorrow!

Innovate Discover Experience & Learn

Тус төв нь ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРЧИН ҮЕИЙН ОЛОЛТЫГ СУРГАЛТТАЙ ХОСЛУУЛСАН танин мэдэх музей, бодит амьдралын асуудалд суурилсан, гэр бүл, анги хамт олноороо гардан турших, ШИМТ+ боловсролын олон төрлийн дугуйлан сургалт болон боловсролын хөгжлийн судалгаа, Edtech талбараас бүрдэнэ.

Бодит хотын жишээн дээр дүр бүтээж суралцах

Танин мэдэхүйн бүсийн үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн мэдлэгээ ашиглан багаараа ажиллаж УБ хотын бодит асуудлуудыг шийдвэрлэх зохиомжтой байна.
• Бодит кэйст суурилсан үр дүнтэй танин мэдэхүйн хандлага
•Асуудал шийдвэрлэх болон бүтээл чадвар хөгжих
•Нийгмийн харилцаанд оролцож мэдлэг, чадвараа хэрэглэх
•Өөрийгөө илэрхийлэх
•Багаар ажиллах
•Нийтийн асуудууд ба хот хэрхэн ажилладгийг ойлгох
•Хотын соёлд суралцах

Олон талт үйл ажиллагаа

• Competition
• Company event
• Meetings
• TV program
• Худалдаа үйлчилгээ

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хөрөнгө оруулах боломжийн талаар ярилцах бол бидэнтэй холбогдоно уу.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency