Улс орнуудын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл бол иноваци юм. Иновацыг үр ашигтай хөгжүүлж, нэвтрүүлэх гол хөдөлгөгч хүч болсон авьяастай, чадвартай, нарийн мэргэшсэн боловсон хүчний хомсдолд дэлхий нийтээрээ орох магадлалтай байна. Мөн дижиталчлал, робот технологи хөгжих тутам нэгэн хэвийн давтагдсан үйлд суурилсан олон ажил мэргэжил хүний оролцоогүй болох хандлагатай болсноор STEАM–д суурилсан суурь боловсрол ба мэргэжилтнүүдийн үе иржээ.

Шинэ зууны иргэдэд чанартай боловсрол олгохдоо цаг үе, нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж хамгийн орчин үеийн арга зүйн хандлага, арга, хэлбэрийг ашилах нь “ШИМТ Боловсрол”-ын үзэл санаа юм.

 

 

STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол. Энэ нь асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага.

Тиймээс ШИМТ+ сургалтын хөтөлбөрүүд нь дидактикын хувьд багш, суралцагч хамтран мэдлэг бүтээх идэвхтэй суралцахуйн хандлагад суурилж бодит асуудалд суурилж, дизайн сэтгэлгээ улмаар шийдэлд чиглэсэн хичээлийн бүтэц, дараалалтай, ашиглагдах хэрэглэгдэхүүнүүд багтсан цогц шийдэл юм.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency