Хөтөлбөрүүд

Манай компани цэцэрлэгийн насанд зориулсан ШИМТ Kinder, бага ангид зориулсан ШИМТ Prime, дунд ангид зориулсан ШИМТ Science, ШИМТ DigiTech I, ахлах ангид зориулсан ШИМТ DigiTech II хөтөлбөрүүдийг мэргэжилтнүүдтэй хамтран хөгжүүлээд байна.

Цаашид бусад олон хөтөлбөрүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.

STEAM сургалт хэрхэн явагддаг вэ?

  • Суралцах гэдэг нь хүүхдийн эрэл хайгуул хийх юм
    • Үнэндээ STEAM буюу ШИМТ+ хичээлээр мэдлэгт хүрэх зам нь тийм ч дардан биш юм. Хүүхдүүдийн асуулт дээр тулгуурлан хичээл явагдах бөгөөд бүтэлгүйтэл нь сургалтын үйл явцын нэг хэсэг болж хувирдаг. Зорилго, шийдвэр, шийдлүүд нь хүүхдүүдийн өөрсдийн суралцах хязгаарлагдмал нөхцөлд (материал, багаж хэрэгслийг ашиглах, сургалтын хөтөлбөрийн стандартад хүрэх гэх мэт) бий болгодог.
  • Хичээлүүд нь бодит асуудал дээр тулгуурладаг
    • “ШИМТ+”-тэй холбоотой хичээлүүд нь бидний эргэн тойрон дахь бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Тиймээс “ШИМТ+” сургалтын явцад
      • Багш сурагчдад тулгарч буй асуудлыг өөрөөр нь таниулахыг зорьдог
      • Байгаль орчин, нийгмийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тэднийг чиглүүлдэг
      • Сурагчид төслийн ажлынхаа загварыг гаргаж ажиллахад нь чиглүүлдэг.
      • Сурагчид өөрийн боломжиндоо бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хийхэд нь зорилгоо өндөр болгож, биелүүлэхэд нь урамшуулж байх.
  • Боловсролын ирээдүйн болон өнөөгийн зорилтыг дэмжинэ
    • Бодит байдал дээр STEAM сургалт нь ирээдүйд чиглэсэн байдаг. Энэ нь суралцагчдад Шинжлэх ухаан, Инженерчлэл, Мат, Технологи, Артийн мэдлэг эзэмшиж, бүтээлийг илүү дээр болгон өөрчлөх чадамжийг олгодог. Тиймээс, ШИМТ+ сургалтын хөтөлбөр нь Монгол Улсын боловсролын шинэчлэлийн үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах үр дүнтэй арга зам байж болох юм.
  • Суралцах гэдэг нь бүтээлчээр урлах юм
    • Сурагчид бэрхшээлийг даван туулж, загвар зохион бүтээж, загвараа туршиж, дахин турших явцад сургалтын танхимд дуу чимээ гарахыг үгүйсгэхгүй. STEAM-ийн сорилтууд нь сурагчдаас уран бүтээл хийх ур дүй, овжин байхыг шаарддаг. Урлаг, дизайны арга барил нь STEAM төслүүдийг хэрэгжүүлэхэд хүүхдүүдэд бүтээлч чадавхыг суулгаж байдаг.
  • Суралцахуй нь математик, шинжлэх ухааны хэрэглээ юм
    • Жинхэнэ STEAM хичээлүүд нь математик, шинжлэх ухааны сурах агуулгыг нэгтгэх зорилготой. Сурагчид асуудлыг шийдвэрлэхдээ өгөгдөл цуглуулах, хэмжих, тооцоолох, турших, дүн шинжилгээ хийх зэрэг чадваруудыг ашиглаж байгаа нь математик, шинжлэх ухааныг хэрэглэж буй явдал юм.
  • Суралцахуй нь багийн ажиллагаа
    • Ихэнх STEAM төслүүдэд зөвхөн олон хүмүүсийн хамтын хүчин чармайлтаар л хүрэх боломжтой. STEAM-ийн танхимд хамтран ажиллах төсөл нь оюутнуудад санаа бодлоо хуваалцах, үе тэнгийнхнээсээ санал бодлыг нь сонсох, зөөлөн ур чадвар/soft skill/ хөгжүүлэх боломжийг олгодог.

Боловсруулсан баг, Зөвлөхүүд

  1. Др. Ц.Хос-Очир, ШИМТ Боловсрол ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  2. Г.Гомбожав агсан, Монгол Улсын Гавъяат багш
  3. Проф. М.Ганбат, Монгол Улсын Гавъяат багш, МУИС, ШУС, Физикийн тэнхим
  4. Д.Бат-Орших, 31-р сургуулийн захирал, Улсын математикийн олимпиадын дархан аварга
  5. Проф. Ц.Гантөмөр, Канад улсын Макгиллийн их сургууль, МУИС, ШУС, Физикийн тэнхим
  6. Др. Б.Батболд, Сэлбэ сургуулийн захирал
  7. Б.Түвдэндорж, Грийн сургуулийн физикийн багш, Улсын физизийн олипиадын дархан аварга
  8. Б.Буянтөгс, ШИМТ Боловсрол ХХК-ийн сургагч багш
  9. Н.Дарьбазар, ШИМТ Боловсрол ХХК-ийн шийдэл хөгжүүлэгч
  10. Н.Даваажаргал, ШИМТ Боловсрол ХХК-ийн шийдэл хөгжүүлэгч
  11. А.Ариунбаяр, Боловсрол судлалын докторант
  12. А.Аюуш, Сэлэнгэ аймгийн, Баянгол сумын ЕБС-ийн багш
  13. Дэд Проф. З.Болормаа, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын бодлого, багшийн хөгжлийн хэлтсийн СӨБ-ын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн
  14. Д.Болорчимэг, 31-р цэцэрлэгийн эрхлэгч
  15. Ж.Батцэцэг, 93-р цэцэрлэгийн эрхлэгч
  16. У.Болормаа, 11-р цэцэрлэгийн арга зүйч
  17. Н.Намжирмаа, 164-р цэцэрлэгийн арга зүйч
  18. Т. Лхамноржин, 291-р цэцэрлэгийн арга зүйч
  19. Б.Түвшинжаргал, ЧД -ийн 103-р цэцэрлэгийн эрхлэгч
  20. Л.Нарангэрэл, СБД-ийн 160-р цэцэрлэгийн арга зүйч 
  21. С.Сувдаа, Цэцэрлэгийн багш
  22. Д.Өлзий, Цэцэрлэгийн багш

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency