Зорилгоо Нэгтгэх Зөв Хүнийг ХАЙЖ БАЙНА

“Шимт Боловсрол” ХХК нь 21-р зууны зорилтот чадамжийг олгох ШИМТ+ (STEAM) боловсролын цогц шийдлийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх зорилготой гарааны бизнес юм. Бид өсөлтийн шатны хөрөнгө оруулалт татаж үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбоотойгоор дараах ажлын байранд урьж байна.

1. БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго:

  • Бүтээгдэхүүн, шийдлүүдийн борлуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төлөвлөгөөний биелэлтийг хариуцах.

Гүйцэтгэх үндсэн ажил:

  • Сургууль, цэцэрлэгийн захирал, менежер, зорилтот багш нар, сургалтын төвүүдийн хэрэгцээ шаардлага, асуудлыг судалж борлуулалтын оновчтой суваг, идэвхжүүлэлтийн арга хэрэгслийг төлөвлөх
  • Эдгээр хэрэглэгчдэд чиглэсэн борлуулалтын хөтөлбөр, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх
  • ШИМТ өөрөө суралцах хэрэгслүүдийн (боловсрол олгох тоглоом) зорилтот зах зээл, өрсөлдөгчид, борлуулалтын сувгийн судалгаа хийх
  • Жижиглэн худалдах бүтээгдэхүүнүүдийн судалгаа, татан авалтыг хийж брэндингийн ажилд хамтран оролцох
  • Борлуулалтын төлөөлөгчидтэй хамтран ажиллах журмыг боловсруулж батлуулах, төлөөлөгчдийг сонгон шалгаруулж удирдлагаар хангаж ажиллах
  • Боловсролын салбарын экспо, форумууд, бусад шууд борлуулалтын үйл ажиллагаа явуулах боломжтой арга хэмжээнүүдийг судалж оролцох
  • Жижиглэн худалдааны биет болон онлайн сувгуудыг судалж хамтын ажиллагаа хөгжүүлэх
  • Хөтөлбөр хэрэгжүүлэлтийн явцад хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийх
  • Ажлын байрны тодорхойлолтод дурдсан бусад ажил

2. МАРКЕТЕР

Ажлын байрны зорилго:

  • Маркетинг, сурталчилгааны ажлуудыг хариуцан хэрэгжүүлж борлуулалтын үйл ажиллагааг дэмжин компани болон бүтээгдэхүүнүүдийн имиж бүрдүүлэх, зах зээлд таниулах, брэнд бүтээх.

Гүйцэтгэх үндсэн ажил:

  • Зорилтот хэрэглэгчдэд хүрэх сурталчилгааны бодлого, мессеж, сувгуудыг судалж тодорхойлон оновчтой арга хэрэгслүүдийг төлөвлөх
  • Сошиал медиа сурталчилгааны агуулга, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх. Компани, бүтээгдэхүүнүүдийн сошиал хуудсуудыг хариуцан хөгжүүлэх
  • Веб сайтын агуулга хөгжүүлэлт хийх
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сошиал инфлүэнсэрүүд, сурталчилгааны бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх
  • ШИМТ боловсролын чиг хандлага, шийдлүүдийг таниулах контент бүтээх, түгээх ажлыг зохион байгуулах
  • Шийдлүүд болон жижиглэн худалдах тоглоомуудын брэндинг (ном, гарын авлага, дүрүүд), сурталчилгааны хэрэгслүүдийн дизайн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Ажлын байрны тодорхойлолтод дурдсан бусад ажил

3. БОЛОВСРОЛЫН ШИЙДЭЛ ХӨГЖҮҮЛЭГЧ

Ажлын байрны зорилго:

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан ШИМТ+ сургалтын (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи, Сэтгэлгээ ба Гоо зүй) агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнүүдийг хөгжүүлж, төгөлдөржүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Гүйцэтгэх үндсэн ажил:

  • ШИМТ+ сургалтын арга зүйн оюуны загвар боловсруулах, хөгжүүлэх эрдэмтэн, багш, судлаачдыг багыг бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах
  • Сургалтын агуулга, хэрэглэгдэхүүний хөгжүүлэлт хийх ажлыг зохион байгуулах
  • ШИМТ+ шийдлүүдийн үр дүнгийн үнэлгээний аргачлал боловсруулах, тасралтгүй сайжруулах ажлыг зохион байгуулах
  • Цогц шийдлийг сургуулийн удирдлага, эцэг эхчүүдэд танилцуулах сургалтыг зохион байгуулах
  • Сургалтын шийдэл нийлүүлсэн байгууллагуудын багш нарыг сургах үйл ажиллагааг боловсролын байгууллагуудтай хамарч болон бие даан зохион байгуулах, хэлэлцүүлэг хийх
  • ШИМТ+ хөтөлбөр хэрэгжүүлэгч сургалтын байгууллагуудыг гүйцэтгэлийн үнэлгээ хийх, дүгнэлтэд үндэслэн зөвлөмж өгөх
  • Сургалтын үр дүнд мониторинг хийх, түүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэхэд асуудал үүсгэж буй шалтгааныг илрүүлэх ажлуудад оролцох
  • Багш, сурагч, эцэг эхчүүдийн гарын авлагыг тасралтгүй сайжруулах
  • Олон улсын ижил төстэй үйл ажиллагааг судлах, вендор байгууллагуудын судалгаа хийж, дүгнэлт гаргах
  • Ажлын байрны тодорхойлолтод дурдсан бусад ажил

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Тухайн мэргэжлээр их, дээд сургуульд сурсан байхыг ШААРДАХГҮЙ
  • Өгөгдсөн даалгаврыг биелүүлж зорилгодоо хүрэх ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ, ХҮЧИН ЧАРМАЙЛТ сайтай байх
  • ЦЭГЦТЭЙ сэтгэлгээтэй
  • Асуудалд БҮТЭЭЛЧ байдлаар хандаж сайжруулж хөгжүүлэхийг эрмэлздэг байх
  • ТУУШТАЙ, итгэл даах зан төлөвшилтэй

БИД ТАНД:

  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Зөв зорилгын төлөө хамтдаа өсөж дэвжих
  • Өөрийгөө  хөгжүүлж суралцах, албан тушаал дэвших боломжийг санал болгоно.

Сонирхсон нэр дэвшигчид CV болон Яагаад энэ ажилд өөрийгөө тохирох хүн гэж үзэж  буй талаар товч тайлбараа info@steam.edu.mn хаягаар 2021 оны 8-р сарын 8-ны дотор ирүүлнэ үү.

Зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад орох шаардлага хангасан нэр дэвшигчидтэй холбоо барихыг анхаарна уу.

www.steam. edu.mn, Утас 88111266

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency