Зохион бүтээх чадвар ба урлагийн мэдрэмжийн хослол

STEAM-д суурилсан боловсрол нь сурагчдад олон талт сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэдэг. Шинжлэх ухаан, технологи гэх мэт сэдвүүд нь урлагаас илүү үнэ цэнэтэй зүйл биш боловч бүх сэдвүүдийг урлагтай хослуулах байдлаар танилцуулдаг. Тухайлбал, үр дүнтэй програм хангамжийн код бичих нь нэг хэрэг боловч бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд ээлтэй сэтгэл татам байдлыг бий болгохын тулд маш нарийн ур чадвар шаарддаг гэдгийг заадаг. Ингэхдээ урлагийн мэдрэмжийг хөгжүүлэхийг чухалчилдаг. 

Асуудлыг шийдвэрлэх бүтээлч чадварыг хөгжүүлдэг

Техникийн мэдлэг нь олон салбарт шаардагдах боловч асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвар нь ажлын байрны зах зээл дэх хамгийн эрэлттэй ур чадваруудын нэг хэвээр байна. Бүтээлч байдал нь зарим хүмүүст төрөлхөөс заяасан ур чадвар мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ нь STEAM сургалтын хөтөлбөрөөр олгогддог, боловсролоор эзэмшдэг чадвар юм.Нээлттэй, эрэл хайгуулч чадвар нь сурагчдын дасан зохицох, бүтээлчээр сэтгэх чадварыг илтгэх, өгөгдсөн асуудлын талаар эргэцүүлэн бодож, улмаар хувьсагчийг өөрчлөх замаар үүссэн асуудлын үр нөлөөг авч үзэж, шийдвэрлэхэд түлхэц болдог. Сурагчид өөрөөсөө “Асуудлыг хамгийн сайнаар хэрхэн, яаж шийдэх вэ?” гэж асуудаг. Тэд тогтсон журамд баригдахгүйгээр олон асуудлын нарийн ширийнийг үнэлэх чадварыг эзэмшдэг бөгөөд асуудал шийдэх загварууд нь уян хатан байж болохыг ойлгодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *