Монгол улс нийтийн бичиг үсэг тайлагдалт бараг 100 хувь бөгөөд сургуульд хамрагдалт зэрэг боловсролын тоон үзүүлэлтээр хөгжиж буй орнууд дундаасаа дээгүүр эрэмбэлэгддэг. Гэсэн хэдий ч боловсролын агуулга, чанарын хувьд ихээхэн хоцрогдсон гэж үзэж болно. Цөөн тооны өндөр төлбөртэй олон улсын сургуулийг эс тооцвол төрийн болон хувийн өмчийн дийлэнхи сургууль агуулга, арга зүй, материаллаг хэрэглэгдэхүүний хувьд 21-р зууны чанартай боловсрол олгох чадавхигүй байгаа нь нийгмийн гарлаас үүдэлтэй боловсролын Тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна.

Багш-физикч, эдийн засагч, мэдээллийн технологийн инженер дөрвөн залуугийн хүүхдүүдийнхээ амьдрах эх орныг орныг илүү бүтээлч, өрсөлдөх чадвартай болгоход хувь нэмрээ оруулах, үүний тулд боловсролын шинэчлэлд гар бие оролцон STEAM сургалтын Монгол агуулга хөгжүүлэх хүслээс тус компани төрөн гарсан юм.

Улмаар энэхүү санаачилгыг “Сократус Стартап Студио” гарааны бизнесийн сан дэмжиж хөрөнгө оруулснаар орон даяар далайцтай үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency